Энгийнээр хэлбэл — онлайн дэлгүүр нээх, бараагаа зарах, төлбөр авах, захиалга удирдах бүх зүйлийг нэг дороос шийддэг дэлхийн тэргүүлэгч цахим худалдааны платформ.
Shopify-ийн хувьд сервер, програм хангамж, аюулгүй байдлын дэд бүтцийг эхнээс нь өөрсдөө хөгжүүлж, удирдах шаардлагагүй. Харин дэлхийн жишигт нийцсэн, найдвартай, бэлэн дэд бүтэц дээр өөрийн брэндийн онлайн дэлгүүрээ байгуулж, үйл ажиллагаагаа төвлөрүүлэн хөгжүүлэх боломжтой.
Цахим худалдааны бизнест шаардлагатай бүх хэрэгсэл нэг систем дотор бэлэн.
Код бичихгүйгээр бэлэн загвар (theme) дээр загвартай, хурдан, мобайлд бүрэн тохирсон дэлгүүр.
Каталог, нөөц, өнгө/хэмжээ зэрэг хувилбарыг олон агуулахаар автомат удирдана.
Захиалга, хүргэлт, буцаалт, нэхэмжлэлийг нэг цэгээс хянана.
Кампанит ажил, имэйл, тайлан, AI туслах (Sidekick) бүгд дотор нь.
Онлайн, дэлгүүр (POS), сошиал, AI чат — бүгд нэг өгөгдлийн бааз дээр.
App Store-оор шаардлагатай үйлдлээ хязгааргүй өргөтгөнө.
Дэлхийн жишгийн аюулгүй байдал, тогтвортой 24/7 ажиллагаа.
Их урсгал, өндөр ачааллыг доголдолгүй даах хэмжээст чадвар.
Shopify-д зөвхөн дэлгүүр биш — борлуулалтаа өсгөх дижитал маркетингийн бүрэн хэрэгслүүд суурилуулагдсан.
Хайлтын системд (Google) оновчтой бүтэц, хурдан ачаалалтай хуудас.
Shopify Email, сегментчилсэн илгээлт, автомат кампанит ажил.
Facebook, Instagram, TikTok, Google, YouTube дээр шууд зарах.
Купон, багц, автомат хямдрал, бэлгийн карт (gift card).
Худалдан авалтаа дуусгаагүй хэрэглэгчид автомат сануулга.
Бодит цагийн борлуулалт, хэрэглэгчийн зан төлөв, тайлан.
Sidekick AI туслах, Shopify Flow автомат урсгал.
ChatGPT, Copilot зэрэг AI чат дотроос бараа шууд харагдах.
Тусдаа вэб хийнэ гэвэл заавал найдвартай back-end хэрэгтэй болдог. Одоо бидэнд байгаа SIRO нь админ/хэрэглэгчийн талаасаа группын хэмжээний шаардлагыг хангаж чадахгүй байна.
Доголдолгүй, аюулгүй, дэлхийн жишигт хүрсэн суурь — бэлэн.
Жилд 2 удаа томоохон шинэчлэлт (Editions) + бараг өдөр бүр сайжруулалт.
Орон орноос шалгарсан хөгжүүлэгчид платформыг үргэлж урагшлуулна.
Хөгжүүлэлт, холболт, дотоодын төлбөр; цаашид сар бүрийн дэмжлэг.
Группын хэмжээний шаардлагыг хангах чадвараар нь харьцуулбал:
Энэ бол бидний хувьд шинэ зүйл биш — групп Shopify-г олон жилийн турш бодит үйл ажиллагаандаа найдвартай ашиглаж ирсэн.
Говь ХК-ийн гадаад борлуулалтын газар Shopify-г анх нэвтрүүлж, олон улсын зах зээлд гарах гүүр болгон ашиглаж эхэлсэн. Тэр цагаас хойш найдвартай ажилласаар ирсэн.
Группын хэмжээнд дотооддоо анхны нэвтрүүлэлтийн жишиг байгууллага болж буй онцлогтой.
Тухайн компани цаашид өөрөө эзэмшинэ. Бид зөвхөн анхны хөгжүүлэлт, холболт, дотоодын төлбөрийн систем нэвтрүүлэх шатанд дэмжинэ.
Shopify-ийн өөрийн төлбөрийн систем Shopify Payment нь Монголын төлбөрийн системийг дэмждэггүй.
Энэ нь зөвхөн Таван Богд төдийгүй — Монголд анх удаа шийдэгдсэн суурь асуудал. Энэ шийдэл дээр охин компаниуд цааш тулгуурлана.
Загварыг эхний ээлжинд Таван Богд Нура ХХК дээр амжилттай нэвтрүүлсэн.
Ухаалаг төхөөрөмжийн худалдааг платформ дээр нэвтрүүлсэн.
MEDON — эмнэлгийн үйлчилгээний цогц систем нэвтрэхээр бэлтгэж байна.
Тусдаа төсөл болж боловсруулагдаж байна. Систем ашиглан тендерт оролцохыг хүссэн компаниуд subscription төлж оролцох загвартай.
Shopify бол зөвхөн "дэлгүүр" биш — асуудалгүй, доголдолгүй ажилладаг бүрэн бизнес систем.
Жишээ нь — тендерийн оролцоо: Системийг ашиглан тендерт оролцохыг хүссэн компани subscription төлнө. Энэ subscription-г Shopify дээр бүтээгдэхүүн болгож, төлбөрийг нь Shopify-ийн Order хэсэгт автоматаар нэгтгэн харуулна.
Бүх компани нэг найдвартай суурин дээр ажиллана.
Дэлхийн шинэчлэлт автоматаар бидэн дээр ирнэ.
Дотоод нэвтрүүлэлтийн баг → бүх охин компани.
Таван Богд Группын цахим бизнесийн нэгдсэн суурь.